УОК-оос өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ
Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Шийдвэрүүдийг товч дурдвал:
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг наймдугаар сарын 31-нийг дуусах хүртэл сунгах асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо.
-Хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх эсэх асуудлыг тодорхой үе шатат хувилбаруудыг танилцуулахаар болсон байна.
-Наймдугаар сард татан авалт хийх нислэгийн хуваарийг баталлаа. Ирэх сард нийт 8 чиглэлд 14 удаагийн нислэгээр 3460 иргэнийг авчрах урьдчилсан тооцоо гаргажээ. Мөн нэмэлт нислэг хийх боломжийг тухайн үед нь судалж үзэх юм байна.
-Ирэх сарын 1-нээс "Ногоон гарцын журам" үйлчилж эхлэхээр болж байгаа. Энэ журамд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхээр чиглэлээр тодорхой асуудлуудыг зохицуулах заалтууд орсон. Энэ талаар өнөөдөр УУХҮЯ-наас УОК-т тогтоол гаргахаар төсөл оруулсан аж. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа Засгийн газарт оруулж, ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж үзжээ.