Н.Номтойбаяр нарын шүүх хуралдааны тоймыг бүрэн эхээр нь хүргэж байна
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаартай шийтгэх тогтоолтой, Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргалын өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч Н.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
шүүгдэгч Н.Номтойбаярыг “Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Б.Нямдавааг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Б.Шижиржаргалыг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Н.Баттөгсийг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Ууганбаяр нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.Нямдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.Шижиржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Н.Баттөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар,
шүүгдэгч Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар:
Шүүгдэгч Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Ууганбаяр нарт оногдуулсан 15.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 10.000.000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар