22 хавтаст хэргээ хулгайлан шатаажээ

1078
Харуул хамгаалалттай цагдаагийн байрнаас 22 хавтаст хэрэг хулгайлан авч байшингийнх нь үүдэнд шатаасан хэрэг гарсныг цагдаагийн ажилтнууд хэдэн долоо хоног хав дарж байгаад сүүлдээ арга буюу  нийтэд ил болгож байна. Энэ хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр гарчээ. Хэрэг үйлдэгчийн нэрийг харин одоогоор цагдаагийн мэдээллийн албаныхан хэлэхээс татгалзаж байна. Учир нь хавтаст хэргээ шатаасан этгээдийн энэ хэргийн талаар  нарийвчлан шалгах шаардлагатай байгаа аж. Хулгайчийн гарт хавтаст хэргийг нь атгуулах боломжийг  олгосон  цагдаагийн ажилтан ч байж болзошгүй гэж байна. Тухайлбал, хэргийн хамсаатнаар цагдаад дэмжлэг үзүүлэх ажилтнууд  оролцсон гэх мэдээлэл байгаа юм. Хавтаст хэргээ цагдаагийн газрын байрны цонхоор орж авсан гэмт этгээд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ангиар шалгагдаж байжээ. Тэрбээр, хавтаст хэргээ шатаасан тухайгаа мөрдөн байцаагчид  өөрийн биеэр очиж хэлсэн байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>