Театр арын албаны мэргэжилтнүүдээр “цангаж”байна
Театр бол ариун сүм гэж бид ярьдаг. Тухайн тайзан дээр амилж буй уран бүтээл үзэгчдэд бодол ухаарал, сэдэл санаа өгч байх үүрэгтэй. Театрт шинэ жүжиг үзээд гарахдаа бид тайзан дээрээс заримдаа өөрийгөө харж, дүгнэлт хийсээр буцдаг.
Тэгвэл бидний оюуны алжаалыг тайлж, шинэ бүтээлээр цэнэглэхийн тулд уран бүтээлчид ямар замыг туулж, хэр их хүч, хөдөлмөр зарцуулдаг бол. Жүжигчдийн олон сарын бэлтгэл сургуулилтаас гадна тухайн бүтээлийг төгс болгодог амин сүнс нь тайз билээ. Тайз байхгүй бол уран бүтээл үгүй. Гэвч жүжиг нээлтээ хийсний дараа тоотой цөөхөн хүн л нэр хүндийг нь хүртдэг гэхэд хилсдэхгүй.
Тухайн театрууд зэрэглэл, статусаасаа хамаараад доод тал нь 4-8 зураачийн орон тоотой байдаг ажээ. Харин Сөүлийн Ардын урлагийн театр есөн зураачтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Үүнд нь ерөнхий зураачаас гадна тайзны, хувцасны, жижиг хэрэглэлийн, хар зурагны, гэрлийн, эффектийн, инженерийн, дизайны, постерийг гээд олон улсын стандартын дагуу ажилладаг ажээ.
Энэ тухай УДЭТ-ын маркетингийн хэлтсээс тодруулахад "Одоогоор манай театр ерөнхий зураач, туслах зураач гэсэн хоёр орон тоотой. Зарим уран бүтээл дээр гаднаас зураач болон тайзны туслах ажилтнуудаа авах нь бий. Мэдээж энэ тоо олон улсын стандартад хүрэхгүй. Тиймээс бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад л уран бүтээлээ хүргэдэг” гэв.
Тэрбээр "Жишээлбэл нэг жүжигчин тайзан дээр дахин нэг жижиг тайз хийгээд дээр нь гараад монолог уншлаа гэж бодъё. Тэгвэл тухайн жүжигчний гарч зогсох тэр тайзыг хийхийн тулд жүжигчний биеийн жин, хөдөлгөөний байдал, даац зэргийг бодож байж, тайзаа хийх ёстой. Учир нь ямар ч тооцоололгүй тайз хийчихвэл тухайн жүжигчин жүжгийн явцад унах, тайз нь биеийн жинг нь даалгүй нурах эрсдэлтэй.
Соёл урлагийн салбарын хүний нөөцийг судалгаанд суурилан, системтэй бэлдэх ажлыг мэргэжлийн түвшинд эрчимтэй хэрэгжүүлэх тал дээр бид ажиллаж байна.