Д.Амарбаясгалан: Энэ оны эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувь өссөн нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт

383

Д.Амарбаясгалан: Энэ оны эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувь өссөн нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэв. Гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "2023 оны улсын төсөвт тодотгол хийх төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 

2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувь хүрч уналтад ороод байсан. Энэ нь 1992 оноос хойш анх удаа болсон үзэгдэл байв.

Харин тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2022 онд 4.8 хувь болж, эдийн засаг өссөн. 2022 оны намар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болж, гадаад өрийн дарамт тулгамдсан. Иймд валютын нөөц нэмэгдүүлэх, экспортын биет бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Үр дүнд нь 2023 оны нэгдүгээр улирлын төсвийн орлого даван биелсэн. 

Эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт бий болж байгаа гэх үр дүн гарсан. Мөн үүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болсон" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>