УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Би 2023 оны төсвийг дэмжихгүй
УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "2023 оны төсөв өмнөх оны төсвөөс бага төсөвлөсөн байна. Энэ нь хэмнэлт шиг харагдаж байна. Тухайлбал, төсвийн алдагдлыг 1.5-1.4 их наяд болгож бууруулсан. Буулгах нь зөв ч бид алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй. АН-ын бүлэг мөн алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй гэх байр суурьтай байгаа гэж би ойлгосон. 2000 оноос хойш манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болсноос хойш 18 их наядын алдагдалд ороод байна. Бид энэ өрөө дараагүй, дахин санхүүжилт хийж байгаа. Төсвөө алдагдалгүй ашигтай баталж байж, өрөө дарах боломж нь бүрдэнэ. Алдагдалгүй төсөв батлах боломжтой шүү дээ. Тиймээс Засгийн газраас алдагдалгүй төсөв УИХ-д оруулах хэрэгтэй байна. Энэ хуримтлагдсан гадаад өр нэг л өдөр Монгол Улсын эдийн засгийг хүнд байдалд оруулна. Би 2023 оны төсвийг дэмжмээргүй байна. Алдагдалгүй төсөв оруулж ирэх хэрэгтэй” гэлээ.