Ч.ХҮРЭЛБААТАР: Монгол Улсын эдийн засаг 3.7 хувиар өссөн

445

Ч.ХҮРЭЛБААТАР: Монгол Улсын эдийн засаг 3.7 хувиар өссөн

 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Тэгвэл дээрх хэлэлцсэн асуудлаар Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар  мэдээлэл хийв. Тэрбээр "Валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар Эдийн Засаг Хөгжлийн Яамнаас бэлдсэн материалыг засгийн газарт танилцуулсан. Анх валютын нөөцийг ярьж эхлэх үеэр Монгол Улсын валютын нөөц 2.5 сая байсан. Ингээд Монголбанкны албан ёсны статистикээр гарсан сүүлийн мэдээллээр 2.9 тэрбум болж өссөн байна. Албан болон албан бус ханшны зөрүү 29 төгрөг болж  буурсан. Энэ нь валютын ханш тогтворжиж байгааг харуулж байна. Үүнээс гадна төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн. Үүний биелэлт 49 хувьтай явж байна. Засгийн газраас Эрдэнэс таван толгой компанид онцгой дэглэм тогтоосон нь онцгой үр дүн гарсан. Мөн экспортын хэмжээ 30 орчим хувиар нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 сая долларыг Монголбанкинд нийлүүлээд байгаа. Одоогоор гаднаас зээл тусламжаар авсан мөнгө байхгүй байгаа. Эхний гурван улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 3.7 хувиар өссөн” гэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>