Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлнэ

243

Нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлнэ

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сард өргөн барьж, УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг өнгөрсөн зургаадугаар сард баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх заалт тусгасан. Энэ зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.6-д “Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ” гэжээ. “Мөнгөжүүлсэн орлого” гэж тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг ойлгоно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>