Өвөр Монголд ”Архинаас гарах чип” суулгажээ

45
Өвөр Монголын Улаанхад хотын Нинчэн шяний Хятадын уламжлалт анагаах ухаан, монгол анагаах ухааны эмнэлэг 03-р сарын 03-ны өдөр удаан хугацааны туршид архины хамааралтай 36 настай эрэгтэй өвчтөнд амжилттай ”Архинаас гарах чип”( Naltrexone Hydrochloride Implants) суулгацын эмчилгээ хийж дуусгасан

 

        Өвөр Монголын Улаанхад хотын Нинчэн шяний Хятадын уламжлалт анагаах ухаан, монгол анагаах ухааны эмнэлэг 03-р сарын 03-ны өдөр удаан хугацааны туршид архины хамааралтай болсон 36 настай эрэгтэйд"Архинаас гарах чип" суулгацын эмчилгээ  амжилттай хийжээ. ӨМӨЗО-д анх удаа энэ төрлийн эмчилгээ хийж буй нь энэ юм. 

        Нинчэн шяний Хятадын уламжлалт анагаах ухаан, монгол анагаах ухааны эмнэлэгийн архинаас гарах тасгийн эмч Дун Шянгуан хэлэхдээ, өвчтөн Ван овогтон удаан хугацаагаар архи ууж, улмаар хүнд өвчин туссан байна. Тэрээр 2019 оноос хойш 8 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мөртөө биеийн байдал нь хүндэрсэн үедээ архи уусны улмаас бөөлжиж, ходоод гэдэсний замаас их хэмжээний цус алдаж, цус сэлбэх эмчилгээг яаралтай хийж амийг нь аварсан байна. Энэ удаа эмнэлэгт хэвтэх үеэр Ван овогтон болон түүний гэр бүлийнхэн "Архинаас гарах чип" суулгах эмчилгээний технологийн талаар олж мэдсэн бөгөөд тэд санал нэгтэйгээр туршиж үзэхийг зөвшөөрсөн байлаа. 

         "Архинаас гарах чип" нь хүмүүсийг архинаас гарахад үнэхээр тусалж чадах уу?

        Чипийн шинжлэх ухааны нэр нь Naltrexone Hydrochloride Implants юм. уг чипийг өвчтөний биед суулгаснаар архи уусны дараах сэтгэлийн хөөрлийг бууруулж, улмаар архинаас гарах хүслийг нэмэгдүүлдэг. "Архинаас гарах чип" нь 150 орчим хоног ажиллах хэрэгтэй мөртөө энэ нь өвчтөний дэглэм барих чадварыг сайжруулж,өвчтөн эм уухаа мартдаг нөхцөл байдлаас зайлсхийх боломжтой.

        Архины хамааралтай бүх өвчтөнд "Архинаас гарах чип" тохиромжтой юу?

        Дун Шянгуан хэлэхдээ, Naltrexone Hydrochloride Implants суулгац нь ихэнх өвчтөнд тохиромжтой, гэхдээ мэс засал хийхийн өмнө эмч нар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ өгөх ёстой гэжээ.

 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: https://mp.weixin.qq.com/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>