“Мэдлэгийн эрэлд-2017” номын үзэсгэлэн боллоо

853

 

“Мэдлэгийн эрэлд-2017” номын үзэсгэлэн боллоо
“Мэдлэгийн эрэлд-2017” номын үзэсгэлэн боллоо

МЗХ 4-р сарыг "Сэтгэл Нэмье” аяныг өрнүүлж, олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсаар байгаа билээ. Аяны хүрээнд ЮНЕСКО-гоос 4-р сарын 23-ны өдрийг "Дэлхийн номын өдөр”-ыг тохиолдуулан "Мэдлэгийн Эрэлд-2017” номын үзэсгэлэнг зохион байгууллаа. Номын үзэсгэлэнг нээж МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал хэлэхдээ "Сэтгэл Нэмье аяны хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тус үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа залуусынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье” хэмээн хэлсэн. Мөн МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт, яруу найрагч Я.Отгонбаяр ном сонирхогч залуусдаа хандан үг хэлсэн юм. Тэрээр "Ном гэдэг бол миний амьдрал. Ном тогтмол уншсанаар олон сайн зан чанаруудтай болдог. Тиймээс залуус номыг шимтэн тогтмол уншаарай” гэдгийг онцоллоо.

Номын үзэсгэлэнд "Интерном”, "Аз хур”, "Соёмбо принтинг”ХХК , "Битпресс”ХХК, "Батхийморь”ХХК, Гэгээ паплишин ХХК болон хувиараа номын худалдаа эрхэлдэг хүмүүс хүрэлцэн ирж, номын танилцуулга хүргэсэн юм.

Залуус бусадтай номоо солилцон, дэмжин ажилласан байгууллагуудын номыг 10-50 хувийн хямдралтай худалдан авсан. Мөн оролцогч залуусын дунд "Ном” сэдвийн хүрээнд шүлэг зохиох, унших дуртай номоо бусаддаа сурталчилах зэрэг сонирхолтой тэмцээн уралдааныг явууллаа. Өдөрлөгт оролцогчид 1924 оны хамгийн анхны"Цагаан толгой”, Монголын шилдэг уран зохиолын номуудын анхны хэвлэлтүүд, олон улсын бестселлер номууд зэрэг олон сонирхолтой номуудыг танилцуулсан.

Энэ үеэр МЗХ-ны дэргэдэх "Хөдөлмөрч залуус”, "Тэлмэн түүчээ”, "C.I.M”, "Залуу менежер”, "Нийгмийн хөтөч” клубүүд үйл ажиллагааныхаа талаар залууст мэдээлэл өгсөн юм. Үйл ажиллагаанд оролцсон залуус ийм төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаад баяртай байлаа. Цаашид тогтмол жил бүр зохион байгуулагддаг байгаасай гэдгийг хэлж байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>