Улс төрийн бүх хүчнүүд МАН-ыг засгаас гаргахыг хүсч байгаа юу

1038
Улс төрийн бүх хүчнүүд МАН-ыг засгаас гаргахыг хүсч байгаа юуАН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өчигдөр албан бус хурал хийжээ. Албан бус гэдэг нь өдрийн цай хамт суунгаа сүүлийн үеийн зарим асуудлуудыг хэлэлцэн байр сууриа тодорхой болголоо гэсэн үг. Тэгээд ч АН-ын дарга орон нутгийн томилолттой байгаагаас эхлээд ирц

төдийлөн хангалтгүй байсан учир ийнхүү хурлаа албан бус гэж нэрлээд байгаа юм байна. Тэд энэ удаа МАН-ыг засгаас хөөх тухай асуудлаар ярилцаж бүлэгтээ чиглэл өгсөн гэнэ. Тодруулбал, "МАН-ыг засгаас гаргах, эсэх асуудалд АН- ын бүлэг шийдвэрээ ойрын хугацаанд гарга. Хэрвээ

хөөнө гэж үзвэл дараагийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд сайд болох, албан тушаал авах сонирхолтой хүмүүсийн анкетийг оруулж ир” гэсэн албан бус шийдвэрийг гаргасан сурагтай.

 

Харин Гүйцэтгэх зөвлөлийн албан ёсны шийдвэр нь "Ардчилсан намаас Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН- ын бүлэгт даалгасугай” гэж гарчээ. Дараагийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ долоо хоногийн пүрэв гаригт болох сураг мөн гараад байна. Бүлэг нь шийдчихвэл Гүйцэтгэх зөвлөл нь ҮЗХ-ныхоо хурлыг зарлаж эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг.

АН-ынхан энэ асуудлыг cap, хоёр сарын өмнөөс хөндөж, судалж иржээ. Учир нь МАН- ынхан засагт хамтарчхаад сөрөг хүчний байр сууринаас улс төрийн тоглолт хийсээр байсан учир АН-ынхан ийн судлахад хүрсэн гэнэ. Тиймдээ ч судалгааны байгууллагаар тандалт явуулахад иргэдийн 63 хувь нь "МАН-ыг засгаас гарга” гэжээ. Иргэдээс ийм даапгавар авсан учраас АН-ын нөлөө бүхий хүмүүс хэвлэлээр болон хэвлэлийн бага хурлаар МАН- ынхныг цочроохоор мэдэгдэл хийж эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх зөвлөл нь ч ажиллаж эхэлсэн нь энэ. Асуудал шуудрах шинжтэй болчихлоо гэсэн үг. "Хэрвээ өнөөдөр, маргааш, нөгөөдрийн чуулганы хурапдаан дээр МАН- ынхан АН-ыг үл тоон оруулж ирсэн хуулийг нь гацааж, унагаж, нийгмийг хуваах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх аваас манайхан шийдвэрээ цаг алдалгүй гаргана” гэж эрх баригч намын зарим гишүүн тайлбарлаж байгаа юм.

Ингэхээр дараагийн Засгийн газрыг "байгуулах” буюу бүрдүүлэх асуудал хөндөгдөж эхэллээ гэсэн үг. Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжлэн ажиллах нь бараг тодорхой байгаа. Учир нь АН дангаараа засаг бүрдүүлэх

эвсэл ИЗНН, бие даагчидтай тохирч чадвал зевхөн МАН- ын зургаан суудал хөдөлнө. Тиймдээ ч Шадар сайд, БОНХАЖЯ, Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамыг аль намын мэдэлд шилжүүлэх вэ гэдэг яриа МАН- аас бусад УИХ-д суудалтай улс төрийн намуудын дунд өрнөж эхэллээ. Мэдээж ИЗНН нэг суудал авна гэж зүтгэх бололтой. Тэд БОНХАЖ яамыг удирдана гэх бөгөөд чухам хэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй. Намын дарга Ц.Ганхуяг энэ удаа хүчтэй яригдах бололтой. Хөдөө, аж ахуйн яамыг бас авах санаа ч тэдэнд бий гэнэ. Харин Шударга ёс эвсэл хоёр, АН хоёр суудал авах уу гэсэн асуулт бас байна. Бие даагчид дараагийн Засгийн газарт суудал авна гэж томроод эхэлснийг ч өгүүлэх эх сурвалж бий. Гэхдээ АН дотоод тэмцлээ яаж дарахаас бие даагчдад суудал оногдох эсэх нь тодорхой болно гэх.

АН-ынхан шинээр бүрдүүлэх засагтаа жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдэд сайдын суудлаа хуваарилж 2016 онд тойрогт очиход нь рейтингийг нь өндөрсгөх бодлого баримтална гэсэн таамаглал

дээл”-ний асуудал босдогтой холбоотойгоор гаднаас олон хүн дайрч эхэлснийг ч мэдээлж эхэллээ. Тиймээс АН-ынхан битүүхэндээ уралдаж эхлээд байгаа бололтой. Үүний зэрэгцээ энэ парламентын хоёр засгаас бялуу хүртээгүй тойргоос сонгогдсон гишүүд буюу Г.Батхүү, Б.Болор, А.Бакей гэх мэтээр сайдын суудалд санаархах хүн мундахгүй их байгаа ажээ.

"Шударга ёс” эвслийн хувьд хоёр юм уу гурван сайдын суудал авна гэж тооцоолоод хөдөлж эхэлсэн сураг гарлаа. Шадар сайд нэмэх нь нэг эсвэл хоёр яам авна гэж төлөвлөсөн нь энэ бололтой. Тэд мөн л битүүхэн өрсөлдөөнтэй байгаа нь удахгүй тэсэрч ч магадгүй байна. Учир нь МАХН-ын зарим нөхөд "генсек”-ээ тодруулах болон бусад асуудлаар намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлж хүчтэйхэн цохилт егөөд эхэлжээ.

Намууд дотор үүссэн энэ бүх яриа нь зөвхөн АН бус МАХН, МҮАН, ИЗНН, бие даагчид бүгд МАН-ыг засгаас хөөж гаргах хүсэлтэй байгааг илэрхийлж байгаа юм. Хэрвээ асуудал хөндөгдвөл УИХ дахь улс төрийн жижиг хүчнүүд бүгд АН-ыгаа дагах төлөвтэй байна.

 

Л.Мөнх

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>