Ирэх сард манайд олон улсын кино наадам болно
Ирэх сарын 7-11-ндБШСУЯ-ны санаачилгаар Монголын урлагийн зөвлөл, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монголын кино урлагийн зөвлөл хамтран "Улаанбаатар” олон улсын кино наадам зохион байгуулахаар болжээ.
Олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор бүтээлийг монгол үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилгоор долоо дахь удаагаа зохион байгуулах наадам олон улсын болон франц, монгол кино гэсэн гурван төрлийн хөтөлбөртэй аж.