ОРОН СУУЦНЫ ӨРГӨЛТГӨЛИЙН ДЭЭВРЭЭС УНАЖ НЭГЭН ИРГЭН НАС БАРЖЭЭ

857
ОРОН СУУЦНЫ ӨРГӨЛТГӨЛИЙН ДЭЭВРЭЭС УНАЖ НЭГЭН ИРГЭН НАС БАРЖЭЭӨнгөрсөн өдөр нийслэлийн хэмжээнд ахуйн хоёр осол бүртгэгджээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны "Алтай” хотхоны 29 дүгээр байрны 1 дүгээр орцны өргөтгөлийн дээвэр дээр өндрөөс хүн унасан тухай дуудлага 17:08 цагт НОБГ-т ирсэн байна. Ингээд дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж нэр хаяг нь тодорхойгүй 30-35 насны эрэгтэй хүн унаж нас барсан байсныг цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар гудамжийн усны худгийн дэргэд ухсан нүхэнд хүн унасан тухай дуудлага иржээ. Энэ тухай дуудлагыг өчигдрийн  20:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /45 настай, эрэгтэй/ нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ-ын эмчид хүлээлгэн өгсөн Байна.
Г.Уянга
Olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>