Цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон гэмтэл гарчээ

820

Цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон гэмтэл гарчээӨнгөрсөн ням гарагийн оройн 20:00-21:00 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын ойролцоо байгалийн онцгой үзэгдэл болсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон гэмтэл гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сумын ойролцоо 20-30 м/сек-ын хүчтэй салхи шуурч, аянга цахилгаантай ширүүн бороо орсны улмаас тус сумаас урагш чиглэлд цахилгаан эрчим хүч дамжуулдаг 35 кВ-ын Авдар орд агаарын шугамын 20 гаруй бетон тулгуур хугарч бусад тоноглолууд гэмтсэн байна.

Үүний улмаас ШШГЕГ-ын харьяа 403 дугаар хорих анги болон түүний ойр орчмын хэрэглэгчид цахилгаангүй болжээ.  "УБЦТС" ТӨХК-иас мэдээлснээр учирсан хохирлын хэмжээ 200 орчим сая төгрөгөөр хэмжигдэж байгаа аж. Гэмтлийг өнөөдөрт багтааж бүрэн засварлаж сэргээхээр "УБЦТС" ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>