Си дарга АНУ-д хийх айлчлалаа цуцалж магадгүй

946

Засгийн газрынх нь мэдээллийг хятадууд хакердан авсантай холбогдуулан Бээжинд хориг арга хэмжээ авах тухай Вашингтон хэлэлцэж буй учраас БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д хийх айлчлалаа цуцалж магадгүй гэж Америкийн "The Hill” цахим хуудас мэдээлжээ.

БНХАУ-ын дарга Си энэ сарын сүүлээр АНУ-д дээд хэмжээний уулзалтад оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар төлөвлөөд байгаа билээ. Кибер халдлага үйлдсэн Хятадын компаниудад АНУ ирэх долоо хоногоос хориг арга хэмжээ авбал Си дарга дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаж магадгүй гэж шинжээчид хэлсэн байна.

Обамагийн үндэсний аюулгүй байдал болон худалдааны асуудал хариуцсан албаны хүмүүсийн и-мэйл хаяг руу сүүлийн таван жилд Хятадын хакерууд хууль бусаар орсон гэж АНУ-ын Тагнуулын газрын нөлөө бүхий албан тушаалтан өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байсан билээ.


П.Энхбаатар


Эх сурвалж: Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>