Сөүлд метроны зам дээр кран унажээ
Тэгвэл өчигдөр БНСУ-ын Сөүл хотын захад 40 метр өндөр барилгын кран метроны зам дээр унажээ. Гэхдээ аз болоход хүний амь нас хохироогүй ба гурван хүн шархадсан бөгөөд үүнээс болж долоон цагийн турш метроны шугам саатсан байна.
Орон нутгийн онцгой байдлын төлөөлөгчдийн хэлснээр уг явдал өчигдөр Инчеон хотын Puphёn /Пупхён/ метроны станцийн ойролцоо орон нутгийн цагаар 14 цаг 34 минутанд болсон байна.
Энэхүү ослын талбай нь солонгосын маш их хүчин чадал өндөртэй дэд бүтцийн гол холбоосын нэг болдог, Сөүлийг бусад хотуудтай холбодог метроны бас голлох хөдөлгөөний нэг хэсэг ажээ.
Барилгын талбай дээрх 40 метр кран унасан нь замын урсгалыг хааснаас гадна ил хэсэг нь замыг нураажээ. Кран унах үед азтай тохиолдлоор галт тэрэг явж таараагүй бөгөөд хоёр ч автомашин ослыг тойрон гарч чаджээ.
Харин унасан кран дотор байсан гурван ажилтан шархадсан гэнэ. Тэднийг хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хүргэжээ. Эмч нарын хэлснээр, гэмтсэн хүмүүсийн амь насанд аюул учрахгүй гэнэ.
Цагдаагийнхан ослын шалтгааныг шалгаж байгаа аж. Краныг суурилуулахдаа алдаа гаргасан хэмээх урьдчилсан таамаглал гаргаад байгаа гэнэ.