Сураггүй алга болсон хүний цогцсыг олжээ

1157

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиул 57 настай, эрэгтэй сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эрлийн баг түүний цогцсыг Түнхэл багийн Гацуурт голын эрэгээс олж цагдаагийн байгууллагад цогцсыг хүлээлгэн өгчээ. Одоогоор цогцсыг гадны нөлөөтэй нас барсан эсэхийг шалгаж байгаа аж. Дашрамд дурьдахад, энэ сарын 9-ны өдрийн 22:00 цагт Гачууртын алтны уурхайн сахиул Г гэрээсээ тус уурхайн нэгдүгээр пост руу явна гэж гараад сураггүй болсон байна. Улмаар гэртээ эргэж ирэлгүй гурав хоносон тул эрэн хайх дуудлагыг энэ сарйн 13-ны өдрийн 07:19 цагт Онцгой байдлын газарт өгчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн зургаан алба хаагч, нэг автомашин, цагдаагийн найман албан хаагч, нэг автомашин, нийт 14 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж цогцосыг нь олсон байна.

Т.Болормаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>