Бин Ладений бие хамгаалагч нас баржээ

1069

Алан хядах "Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн асан Осама бин Ладений бие хамгаалагч Нассер аль Бахри нас барсан тухай "CNN” агентлаг мэдээллээ. Тэрээр өнгөрсөн бямба гаригт Йемен улсын нэгэн эмнэлэгт өвчний учир нас барсан хэмээн ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Бахри нь Осамаг Афганистанд байхад нь бие хамгаалж, жолоочоор нь давхар ажиллаж байжээ.

 

Абу Жандал нэрээр олон улсад танигдсан Бахри АНУ-ын Гуантанамогийн шоронд хоригдож байсан юм. Тэрээр 2008 оны долоодугаар сард шоронгоос суллагдаж, Йеменд очсон байна.

 

1990 оны эхээр Боснис, Сомали, Афганистан улсад дараалласан халдлага гарч, олон мянган хүн амиа алдсан билээ. Энэхүү халдлагуудад Бахри биечлэн оролцсон байна. Тэрээр 2010 онд ярилцлага өгөх үеэрээ халдлага үйлдэж, олон мянган иргэнийг хохироосондоо харамсч буйгаа илэрхийлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>