Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг АТГ-аас шалгаж эхэлжээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлсэн хэмээн АТГ-аас шалгаж эхлэсэн байна.
Түүнтэй холбоотой цалингийн асуудал олны анхаарлыг татаад байгаа юм. П.Очирбатаас гадна Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд түүнийг "Чингис", "Самурай" зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг завшуулсан , байрын сарын түрээс өндөр, цалин нь хэт өндөр гэх мэт асуудлуудад холбон шалгаж байсан юм.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын ХОМ-ыг шалгаж эхэлсэн байна. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 15-нд ХОМ-ээ АТГ-т мэдүүлсэн.
Улмаар түүний ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн, хөрөнгийн эх үүсвэр зэргийг АТГ-аас шалгаж эхэлжээ.