Дараах замууд хаалттай байна

946

Дараах замууд хаалттай байна

 

Улаанбаатар хотын хэмжээнд зам засварын ажил эхэлсэн учраас өнөөдрийн байдлаар дараах замууд хаалттай байна. Үүнд Гандийн гудамж хамаарч буй юм. Засвар шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор уг замынхойд урсгал буюу "Home Plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийг тавдугаар сарын 24-ний 00.00 цагаас хаасан бөгөөд тавдугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл хаалттай байх аж. Тухайнхугацаанд замын урд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. Маргааш өдрөөс ирэх зургадугаар сарын 5-н хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж, урд урсгалыг хааж засварын ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хорооллын урд зам хаалттай байна. Тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт,асфальтбетон хучилтын ажилхийж байгаа юм. Дээрх ажлыг өнөөдрийн 23.00 цагт дуусгахаар төлөвлөжээ. Иймээс "Home Plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав захын уулзвар хүртэл автозамын урд урсгал бүрэн хаалттай байна. Тухайнхугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>