Улаан чөтгөрүүд ялагдал хүлээлээ

904

Улаан чөтгөрүүд ялагдал хүлээлээ

 

"E" хэсгийн хоё дахь тоглолт болох Итали болон Бельгийн шигшээ багуудын тоглолт явагдаж өндөрлөлөө. Тэмцээн эхлэхийн өмнө Италичуудыг төдийлөн хол явахгүй хэсгээс гарах нь хүртэл эргэлзээтэй хэмээн мэргэжилтнүүд тааварлаж байсан хэдий ч тэс өөр тоглолтыг Итали залуус үзүүлж чадлаа.

Тоглолтын гол баатрын нэг бол баруун жигүүрийн хагас хамгаалагч Кандрэва байсан бөгөөд түүний ухаалаг тоглолт хэд хэдэн аюултай боломжийг үүсгэж чадсан юм.

Италичуудын хувьд нийт дөрвөн шар хуудсыг хүртсэн бол Бельгичүүд нэг шар хуудастай тоглолтыг өндөрлүүллээ.

Ингэснээр "E" хэсгийг Итали гурван оноотой Швед, Ирланд тус бүр нэг оноотой байгаа бол Бельгичүүд тэг оноотой хэсгийн сүүл мушгиж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>