БНХАУ-аас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж эхэллээ

583

БНХАУ-аас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж эхэллээ

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү И Минийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гү И Мин хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг онцлон, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа гэв.

Мөн тус айлчлалын хүрээнд яригдсан хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэх ажил биеллээ олж, эхний ээлжийн 3 ширхэг тоног төхөөрөмжүүдийг Монголын талд өгөхөд бэлэн болсныг БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү И Мин дуулгалаа. УИХ-ын гишүүн Г. Занданшатар манай хөдөө аж ахуй, малчдын амьдралыг дээшлүүлэхэд тус нэмэр болох тоног төхөөрөмж нийлүүлэх болсонд талархаж буйгаа илэрхийлээд цаашид БНХАУ-тай хамтран аймаг, сум бүрт бага, дунд оврын нэхмэлийн үйлдвэр байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Түүнчлэн Монголын мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох, хоёр улсын хорио цээр, мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож холбогдох байгууллагуудаар дамжуулан хамтын ажиллагааны механизмыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>