“ГОВИЙН ОЮУ - ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

832

“ГОВИЙН ОЮУ - ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

 

"ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГААС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН "ГОВИЙН ОЮУ - ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА

"Оюу толгой” ХХК Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай 2015 оны дөрөвдүгээр сардХамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээг хэрэгжүүлэх гол бүтэц болох "Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг холбогдох хуультогтоомжийн дагуу мөн оны есдүгээр сард байгуулсан.

"Говийн оюухөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж "Оюу толгой” ХХК-аас олгох сайн дурын санхүүгийн дэмжлэгийг захиран зарцуулах бөгөөд угсанхүүжүүжилтээр Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн

төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх замаар тус аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Төрийн бус байгууллага юм.

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн Санхүүжилтийн удирдамжид заасны дагуу "Оюу толгой” ХХК-иас тус санд хүлээн авсан санхүүжилтийн тодорхой хувиар "Өмнөговийн ирээдүй хойч үеийн сан”-г үүсгэн байгуулж,уг сангаас Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжиж, "Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарлаж, сургалтын тэтгэлэг олгохоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт нэн тэргүүнд

шаардлагатай байгаа доорхи мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттайсуралцаж байгаа Өмнөговь аймгийн оюутнуудын тухайн жилийн сургалтын төлбөрийг сонгогдсон "Хөтөлбөр удирдах байгууллага”-аар дамжуулан тэтгэлгээр олгоно.

Өмнөговь аймагт нэн тэргүүнд шаардлагатай байгаа мэргэжлүүд:

·Ерөнхий мэргэжлийн их эмч, сувилахуй

·Соёл урлагийн салбарын мэргэжилтэн

·Сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш, дуу хөгжим, технологи, биеийн тамир, математикийн багш

·Хөдөө аж ахуй, байгаль орчин

·Инженер /барилга, архитектор, зам гүүр, нисэх, төмөр зам, уул уурхай, барилгын зураг төсөв, дулаан, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч/

"Говийноюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавих шаардлага:

·Өмнөговь аймгийн харьяат, аймагтаа иргэний бүртгэлтэй байх

·Монголын итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн хоёр болон түүнээс дээш курст сурч байгаа

·Эзэмшиж буй мэргэжил нь орон нутгаас тодорхойлсон нэн тэргүүний хэрэгцээтэй мэргэжлүүдийн нэг байх

·Сурлагын голч дүн 3.2 GPA дээш байх

·Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, нийгмийн идэвхтэй байх

·Өөр тэтгэлэгт хөтөлбөр, эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал:

·Өргөдлийн маягт /бүрэн бөглөсөн байх/

·Сургуулиас баталгаажуулсан 2015-2016 оны хичээлийн жилийн голч дүнгийн тодорхойлолт

·Сургуулийн тодорхойлолт

·Эссэ- Сонгон суралцаж буй мэргэжил болон ирээдүйн зорилгоо 300 үгэнд багтаан бичих

·Олон нийтийн болонсайн дурын ажилд оролцож байсныг нотлох баримт

·Оршин суугаа газрын тодорхойлолт

·Иргэний үнэмлэхний хуулбар

· Цээж зураг хоёр хувь /3х4 хэмжээтэй/

Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагчид материалаа бүрдүүлэн 11дүгээрсарын 25-ны 17:00 цагаас өмнө "Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн удирдах байгууллага болох "Саран ээж нийгэмлэг” ТТБ-ын Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл болон "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д ирүүлнэ үү.

Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлийн маягтыг www.goviinoyu.mn вэб хуудас, хөтөлбөрийн удирдах байгууллага"Саран ээж нийгэмлэг” ТТБ-ын Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас авах боломжтой.

"Саран ээж нийгэмлэг”-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл,

сонгон шалгаруулах хороо

Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3 –р баг 1-р сууц 03 тоот

Утас: 89299075, 99079075

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан

Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, "Голомт” бизнес төв,

IV давхар 404 тоот Утас: 70533578

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>