Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв Диабетийн төвийг шинээр нээн тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ

1075

Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв Диабетийн төвийг шинээр нээн тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв нийслэлийн хэмжээнд анх удаа Диабетийн төвийг өнгөрөгч баасан гаригт шинээр нээн, тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ
Тус төвийг нээхэд Дани улсын Ново Нордиск компани санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Диабетийн эмч нарын холбооны тэргүүн, Дани улсын Ново Нордиск компанийн төлөөлөгч, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга, удирдлага, дотоод шүүрэл булчирхайн эмч, сургагч багш, хоол зүйч нар оролцлоо. Диабетийн төвийг байгуулснаар чихрийн шижин өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчтний амьдралын чанарыг сайжруулах, өвчлөлийг  бууруулах үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>