ИРГЭД “ГРАНДМЭД”, “АЧТАН” ЭМНЭЛГҮҮДЭЭС ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖТОЙ

921

ИРГЭД “ГРАНДМЭД”, “АЧТАН” ЭМНЭЛГҮҮДЭЭС ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖТОЙ

 

Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд "Грандмед” эмнэлэг Хан-Уул дүүргийн иргэдэд,  "Ачтан” эмнэлэг Баянгол дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.


"Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д  зааснаар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага үзүүлэх бөгөөд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл өндөр технологи бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж болно, гэж заасан байдаг байна.

Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээнд  дотрын өвчний,  мэдрэлийн тогтолцооны өвчний, нүд, чих, арьс ба халимын, яс, булчин, холбох нэхдэсийн өвчний,  яаралтай бус гэмтэл, мэс заслын өвчний тусламж үйлчилгээ хамаардаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>