Эрүүл мэндийн салбарыг тойрсон халаа сэлгээ

912

Эрүүл мэндийн салбарыг тойрсон халаа сэлгээЭрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар н.Нарантуяаг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд Т.Мөнхсайхан нарыг томилсон билээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга н.Нарантуяа нь МУ-н Дархан аварга Г. Өсөхбаярын эхнэр, ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь Хүчит шонхор захын эзэн Тогтмолын хүү гэнэ. ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын даргаар томилогдсон  Л.Мөнхтулга нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал асан Ц.Лхагвасүрэнгийн хүү бөгөөд Тэрээр эм судлаач мэргэжилгүй хэр нь эмийн бодлогын асуудал хариуцсан газрын дарга болсон байна. Л. Мөнхтулга, Т. Мөнхсайхан нар удирдах алан тушаал хашиж байгаагүй нь нийгмийн даатгал дээр бүртгэгдээгүй хүмүүс байх юм. Мөн ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар очсон Б. Баярт нь Ардын намын гишүүн, Гаалийн Баатрын эхнэр ажээ.

Түүгээр ч зогсохгүй эрүүл мэндийн яам хуучин 5 газартай байсан бол одоо 6 газар, гурван шинэ хэлтэстэй болсон байна. Мэргэжлийн засгийн газар анх байгуулагдаж байхдаа төрийн албанд 20,000 хүнийг цомхотгож, мэргэшсэн, цомхон бүтэцтэй болгон гэж байсан амлалтаа мартсан бололтой.

Төрийн алба бол ил тод байх, иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимтай биш билүү.

Төрийн албан тушаалын сул орон тоог нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэж заасан байдаг

Сайд хүн төрийн албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна гэсэн заалт юу болж байна

  Эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар очсон Гаалийн Баатрын эхнэр Б. Баярт нь эрүүл мэндийн салбарын нэртэй боловсон хүчин, урьд нь яаманд бас л газрын дарга хийж байгаад чөлөөлөгдсөн.  Төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход мэргэшлийн шалгалт өгнө гэж хуулийнд тодорхой заасан байдаг.

 Эрүүл мэндийн яамны хуучин ажиллаж мэргэшсэн 5 газрын даргыг чөлөөлж оронд  намын бодлого уу эсвэл танил тал алин юм бүү мэд шинээр 5 газрын даргыг шууд л томилсон байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхдөө ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаж байгаагаа ил тод байршуулж байх шаардлагатай ийм л асуудал олон нийтэд бухимдал төрүүлж мэднэ.

Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн зарчим юу болов.

Энэ шинээр томилогдож байгаа дарга нар хаанаас яаж яваад  тодорсон нь тодорхойгүй байгаа юм. Эрүүл мэдийн сайд А. Цогцэцэг УИХ-н гишүүн худ Н.Энхболдынхоо дэмжлэгээр сайдын тааварт байгаагүй шиг эмнэлгийн даргын тааварт ороогүй хүмүүсийг даргаар тавьж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захиралаар Нарантуяаг томилогдсон явдалд олон түмэн цахим сүлжээгээр сэтгэл дундуур байдлаа илэрхийлж байх жишээтэй.

В.Оюунчимэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>