Гурилаар өтгөлж буцалгасан аарц элгэнд муу Зөвлөгөө 13-12-2016, 13:09 940 Хуваалцах Ханиад эмчилгээний хамгийн энгийн аргуудын нэг нь аарц бөгөөд өвлийн цагт аарц буцалгаж уудагүй айл ховор. Тэрчлэн нийтийн цайны газруудын хоолны цэсэнд буцалсан аарц тогтмол байдаг. Үнэхээр хүйтний улиралд шар тос хөвсөн, өтгөн халуун аарц уухад даарч хөрсөн бие дулаацаж, ялангуяа ханиадтай үед санаа дагаад ч тэр үү арай намдах шиг болдог. "Аарц нь монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт цагаан идээ хэдий ч орчин үеийн хүмүүс үүнийг буруу хэрэглэж байна. Эрт дээр үед аарцыг хий бадгана хөөрөх үед биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор өвөл хөлдөөсөн аарцаа хавар хэрэглэдэг уламжлалтай байсан. Хавар ууж хэрэглэхдээ гурилаар өтгөлөн буцалгадаггүй махны шөл эсвэл будаанд юм уу, шингэнээр буцалгаж хэрэглэдэг байж. Одоо бидний хэрэглэж буй гурилаар өтгөлсөн аарц нь элгэнд маш хортой нөлөө бүхий хүн бүрт тохирохгүй, зохисгүй хоолны нэг юм. Тиймээс аарц хэрэглэхдээ аль болох эртний уламжлалаар хэрэглэх, өтгөлж уухаар бол бага зэргийн карахмал хэрэглэх нь зүйтэй. 940 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 12-11-2015, 16:10 Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд… 3-11-2015, 09:44 Хар чавга идэнгээ турцгаая… 30-09-2015, 10:14 Зөгийн балыг хэрэглэх зохист аргууд… 5-09-2015, 22:46 Хоол тэжээлийн зөвлөмж… 15-10-2014, 09:38 Хоолны дэглэм буюу сүүн дэглэм… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.