Өмнөд Солонгосын цэргийн баазад дэлбэрэлт болж, 20 цэрэг шархаджээ

703

Өмнөд Солонгосын цэргийн баазад дэлбэрэлт болж, 20 цэрэг шархаджээ

 

Өмнөд Солонгосын цэргийн баазад дэлбэрэлт болж, 20 цэрэг шархадсан байна. Орон нутгийн цагаар өчигдөр өдрийн 11 цаг 50 минутанд Сөүлээс 410 км-ийн зайд орших Улсан дахь цэргийн баазын сургалтын байранд гарсан уг ослын шалтгаан нь тодорхойгүй байна. Шархадсан цэргүүдийн дийлэнх нь дэлбэрэлтийн үеэр галт түлэгдсэн шархтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Осол гарах үед сургуулилт хийгээгүй байсан гэдгийг албаныхан уламжилж байна. Хэрэг гарсан газраас химийн бодис олдсон учир цагдаа хүчнийхэн шүүх эмнэлгийн шинжилгээнийхэнтэй хамтран хэргийн газар ажиллаж байна.

Цэргийн ангийн офицерын хэлж байгаагаар ямар нэг тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хадгалаагүй бөгөөд яг юунаас болж ийм дэлбэрэлт гарсан нь ойлгомжгүй байна гэсэн тайлбарыг өгчээ. Хэрэг гарах үед нийт 28 цэрэг өдрийн хоолондоо орохоор сууж байсан байна. Тэд бүгд их бага хэмжээгээр шархадсаны дотор 20 цэрэг илүү хүнд түлэгдэж, гэмтсэн, азаар хүний амь сүйдээгүй гэдэг мэдээллийг "Ёнхап" агентлаг уламжилж байна. 

Өчигдөр Хятадын Наньгжин хотод дайны үеийн их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, лаа асаалаа. Нийтдээ 350 гаруй хүн оролцсон хүндэтгэл үзүүлэх ёслолд Япон, Герман, Өмнөд Солонгосоос ч хүмүүс ирсэн байна. 1937 оны 12 дугаар сарын 13-нд Японы цэргүүд Хятадын Наньжин хотод дайран орж, 40 хоног үргэлжилсэн их хядлагыг үйлдэж, 300 мянга гаруй хүний аминд хүрсэн байдаг.

Түүхийн энэ хар бараан сүүдэр хятадын ард түмний сэтгэлд гүн толбо үлдээсэн ч цаашид ийм харгис, эмгэнэлт хэрэг гаргахгүйн тулд энх тайван дэлхий ертөнцийг бүтээх эерэг сэдлийг нийгэмд төрүүлэх зорилгоор ийнхүү лаа асаасан гэж байна. Хятадын хууль тогтоогчид 2014 оны 12 дугаар сарын 13-наас эхлэн энэ өдрийг Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үндэсний өдөр болгон зарлах шийдвэрийг гаргаж байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>