С.Зоригийн хэргийн шүүх хурал дээр дөрвөн цагийн турш ялын дүгнэлт уншив

889

С.Зоригийн хэргийн шүүх хурал дээр дөрвөн цагийн турш ялын дүгнэлт уншивС.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван сэжигтнүүд мэдүүлэг өгсний дараа өнөөдрийн шүүх хурал 17 цаг 42 минутад завсарлажээ. Хурлыг маргааш Цагдан хорих 461 дүгээр ангид 10:00 цагт үргэлжлүүлнэ.

Өнөөдөр Улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар дөрвөн цагийн турш ялын дүгнэлтийг уншиж танилцуулжээ. Шүүх хуралдаан өнөөдөр дундаа таван минут завсарласан байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар татагдаад буй. Харин гэрчээр Г.Чулуунбат нарын хоёр хүн оролцож байна. Шүүх хурлын өмнө С.Оюунчимэг өмгөөлөгчийн даралт ихэссэн байна. Хорихын эмч ирж үзээд даралтны эм өгсөн гэнэ. Өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч Шүүх бүрэлдэхүүн хүлээж авалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>