Та өглөө сэрэхэд нойр ханаагүй, ядарсан болохоо мэдэрдэг үү?

267
 
 
 Та өглөө сэрэхэд нойр ханаагүй, ядарсан болохоо мэдэрдэг үү?
Хоногт 8 цаг унтсан ч өглөө нь огт амраагүй мэт, ядарсан мэдрэмжтэй сэрдэг үү? Тэгвэл энэ нь та хэдэн цагт унтаж, хэдэн цагт босдогоос хамаардаг гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Нэг залуу тогтмол шөнийн 2 цагт унтаад өглөө 11 цагт босдог аж. Гэвч бие нь өвдөөд зүгээр болохгүй өглөө бүр толгой нь өвдсөн, дутуу нойртой сэрдэг гэжээ. Ингээд эмчид хандахад оройн 9 цагт орондоо орж ямар нэгэн сонирхолгүй ном уншаад үз, нойр чинь хүрээд эхлэхээр өрөөний гэрлээ унтраагаарай. Өглөө хэдэн цагт ч хамаагүй нүд чинь нээгдсэн л бол шууд босох хэрэгтэй. 5 цаг байсан ч хамаагүй дахин утахыг бодсоны хэрэггүй гэж зөвлөсөн байна. Тэгээд хэдэн долоо хоногийн дараа юу болсон гээч?

Яг зөвлөсний дагуу хийж эхлээд удалгүй 10 жилийн дараа анх удаа л толгой нь өвдөхгүй босдог болсон байна.

Та хэдэн цагт унтдаг вэ?

Саяхан Австралийн судлаачид 9-16 насны 2200 хүүхдийн унтах зуршлыг судлан, тэд хүүхдүүдийг 4 бүлэг болгон хувааж үзсэн байна.

Эрт унтаад /эрт босдог
Эрт унтаад /оройтож босдог
Оройтож унтаад/эрт босдог
Оройтож унтаад/орой босдог
Унтах цаг чухал байдаг нь туршилтын үр дүнд харагдсан байна.

Орой унтаад оройтож босдог хүүхдүүд өдөрт 48 минутаар их цагийг утас, компьютерийн өмнө өнгөрөөдөг, унтаж байгаа цаг нь ижил ч биеийн идэвх бага байдаг нь тогтоогдсон байна.

Өсвөр насны хүүхдүүдийн орой унтаж орой сэрдэг хүүхдүүдийг эрт унтаж эрт босдог хүүхдүүдтэй харьцуулж үзэхэд доорх байдалтай байна:

Биеийн жингийн индекс нь илүү өндөр
Таргалах магадлал 1.47 дахин их
Таргалалтадаа санаа зовох нь 2.16 дахин их
Идэвхгүй амьдралын хэв маягаараа бусад хүүхдүүдээс ялгарч байсан
Зурагт үзэж өнгөрөөх цаг нь 2.92 дахин өндөр байсан .
Харин та орой унтаж, орой босдог юм биш биз? Тэгвэл өнөөдрөөс доорх аргыг  туршаад үзээрэй!

Та орой 12 цагт унтаад өглөө 10 цагт сэрээд үзээрэй. Та өөрийгөө хэрхэн мэдэрч байна вэ? Сулбагар, ядарсан, толгой дүйнгэ, дорой байна уу?

Мөн оройн 8 цагт унтаад 6 цагт сэрээд үзээрэй. Өөрийгөө харьцуулаарай. Та илүү эрч хүчтэй, сэргэг байна уу?

Үргэлжлэх хугацаа аль алинд нь ижил 10 цаг утсан ч санаа сэтгэл, биеийн байдал өөр байгааг та мэдэрнэ.

Бат бөх сайхан тайван унтаж амрахад таны унтахдаа сонгосон цаг чухал гэдэг нь харагдаж байна.

Та туршиж үзээд танд таалагдвал ойр дотнынхонтойгоо хуваалцаарай!

Аз жаргалтай амьдарья гэвэл эрт унтан, эрт босож, ажлаа амжуулан гэр бүл хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй шүү. Амьдралаа өөрчлөхийг хүсвэл өөрөөсөө эхлээрэй.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.