1072 ширхэг хувьцаатай иргэд саналын эрхгүйгээр хуралд оролцож болно

963

 

1072 ширхэг хувьцаатай иргэд саналын эрхгүйгээр хуралд оролцож болноХувьцаа эзэмшигчид тус компанитай холбоотой  мэдээллийг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, санал өгөх, томилох, томилогдох, хувьцаа буюу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, өвлүүлэх, худалдах эрхтэй ч, эдгээр эрхүүдээ  өнөөг хүртэл эдлээгүй.

Тус компани их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигдийн эрх ашиг болон хууль, тогтоомжийг зөрчсөн. Иргэн бүрт хуваарилсан, нэг ширхэг, "Эрдэнэс Монгол” компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй  зэрэг асуудлыг хөндөж байгаа.

Тэгвэл  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал товлогджээ. Хурал ирэх сарын 28-нд болох юм байна. Хурлаар компанийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх нь. Хуралд саналын эрхтэй хувьцаа эзэмшигч оролцох боломжтой бөгөөд 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд мэдээлэл сонсож болох аж.

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд  "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд саналын эрхгүй юм байна. Тиймээс 1072 ширхэг хувьцаатай иргэд саналын эрхгүйгээр хуралд оролцож, тайлан мэдээ сонсож болно гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>