Путины ажлыг 81%, Медведевийг 43% нь дэмжиж байна

748

 

Путины ажлыг 81%, Медведевийг 43% нь дэмжиж байнаОросын иргэд төр, засгийн тэргүүн нарболон улс төрийн намуудын үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгааг "Олон нийтийн санаа бодол” сангийн социологчид тодруулжээ.

 

Санал асуулгаас үзвэл, Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд Владимир Путиний явуулж буй үйл ажиллагааг иргэдийн 81% нь дэмжижбайна. Харин засгийн газрын тэргүүний ажлын тухай санаа бодол бараг тэнцүү шахуу хуваагдаж, тодруулвал Дмитрий Медведевийн үйл ажиллагааг сайн гэж 43% нь дүгнэж, харин 39% нь муу гэжээ.

 

Санал асуулгад оролцогчдын 78% нь Владимир Путинд, 41% нь Медведевт итгэж байна.

 

Хэрвээ төрийн тэргүүний сонгууль өнөөдөр болж гэмээ нь санал асуулгад оролцогчдын 64% нь Владимир Путиний төлөө, 10% ньВладимир Жириновскийн төлөө, 4% нь ОХУ-ын коммунист намын тэргүүн Геннадий Зюгановын төлөө саналаа өгөхөөр байна. Санал асуулгад оролцогчдын 9% нь ерөөс санал өгөхөөр очихгүй гэжээ.

Хэрвээ өнөөдөр улсын думийн сонгууль болвол, санал асуулгад оролцогчдын 47% нь "Нэгдмэл Орос” намын төлөө, 12% нь ОЛАН, 8% нь ОХУ-ын коммунмист нам, 4% нь "Шударга Орос” намын төлөө санал өгөхөөр байна. Санал асуулгад хамрагдагсдын 10% нь сонгуульд оролцохгүй гэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлжээ.

 

С.Инда

bataar.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>