“Тэр олон зурвасыг тагнуулынхан л хийсэн”

801

“Тэр олон зурвасыг  тагнуулынхан л хийсэн”С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хоёр шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангиуд руу шилжүүлсэн гэх мэдээлэл байсан. Тэгвэл Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа хэлэхдээ хүүг нь чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн гэсэн байна. Мөн тэрбээр прокурорын байгууллагаас хийсэн мэдээллийг "Мэдээж гүтгэсэн худлаа мэдээлэл хийсэн. Олон нийтийг үймүүлж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан мэдэгдэл хийсэн шүү дээ. Үнэн зөвийг олохгүй, энэ чигээр гүтгэлгээр явах юм бол Дээд шүүх ямар ч арга хэмжээ авахгүйгээр яллачих дүгнэлтийг доод шатны хоёр шүүх гаргачихаад байгаа нь харамсалтай. Улсын дээд шүүх үнэн зөв ажилладаг бол энэ хэргийг анхан шатнаас нээлттэй шүүж эхэлмээр байна. Ямар учраас яагаад ийм хэрэг үйлдэв, миний хүү рүү ирүүлж байсан тэр олон зурвасыг хэн, ямар зорилгоор бичив гэдгийг зарлах ёстой. Түүнийг бол тагнуулынхан л хийсэн.”  хэмээн хэвлэлд ярьсан байна. Тэд Улсын дээд шүүхэд хандаад байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>