|
Видео

Шинэ мэдээ

Гурван удаа ихэр төрүүлж 6 охины ээж болжээ

Гурван удаа ихэр төрүүлж 6 охины ээж болжээ
Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Лхагвадоржийн гэргий Г.Мөнхзул  өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж 2 ихэр охин төрүүлжээ. Тэрээр 3 дахь удаагаа 2 ихэр охин төрүүлж 6 охины ээж болж байгаа нь энэ аж. Ихрүүдийн ээж Г.Мөнхзул нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газарт архив бичиг хэргийн ажилтнаар ажилладаг юм.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа  Шилүүстэй сумын иргэн Лхагвадоржийн гэр бүлийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж бяцхан нярай нарт  "Ихэр хүүхдийн тэрэг” бэлэглэлээ.

Мөн Шилүүстэй сумын аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, сумын Засаг дарга   Д.Алтанжаргал нар тэдний гэр бүлд баяр хүргэж гарын бэлэг гардуулсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.