Нийслэлчүүд “Шөнийн гэрэлт гудамж”-тай боллоо

1020

Нийслэлчүүд “Шөнийн гэрэлт гудамж”-тай боллоо

Нийслэлчүүд анх удаа "Шөнийн гэрэлт гудамж”-тай боллоо. Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас "Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй "Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулаад байгаа билээ. Зургаадугаар сарын 9-нд буюу өчигдөр 00:00 цагт "Шөнийн гэрэлт гудамж"-ны гэрлийн эхнйй хэсгийг асаалаа.  Өчигдөр орой уг гудамж нээлтийг зорин ирсэн олны хөлд дарагдсан байлаа. Харин гэрэлтүүлгийн тухайд зарим нэг ажлууд нь бүрэн гүйцэд дуусаагүй байсан учраас гудамжны чамин гэрлүүд 100 хувь ассангүй.

Шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн баасан гарагийн 22.00 цагаас даваа гарагийн 06.00 цаг хүртэл ажиллана. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан, хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой болж байгаа юм.

Ийнхүү"Сөүлийн гудамж”-ын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ.

Түүнчлэн халуун хоол, хүйтэн ундаагаар үйлчлүүлэн гэрэл зургийн галлерейд тухлан саатаж, өөрийн хөргөө зуруулах гээд олон үйлчилгээг эндээс авч болох нь ээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>