Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг долоодугаар сарын 10-н хүртэл зогсоолоо

720

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг долоодугаар сарын 10-н хүртэл зогсоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орон даяар явуулахаар болсон.  

Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 06 сарын 27-ны өдрийн 08 цагаас эхлэн 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоолоо. 

Дээр дурдсан хугацаанаас өмнө бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний ахлах бүртгэгч нарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ.

Эх сурвалж: ОӨУБЕГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>