ХҮЧТЭЙ ААДАР БОРОО, МӨНДӨР ОРСНЫ УЛМААС НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

700

ХҮЧТЭЙ ААДАР БОРОО, МӨНДӨР ОРСНЫ УЛМААС НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ

 

Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 14-ний өдрийн 05:00 цагаас 15-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1866 мэдээлэл цагдаагийн байгууллагад шалгагджээ. Үүнээс гэмт хэргийн 70, зөрчлийн 1452, согтуугийн 379, зам тээврийн ослын 344, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.


Мөн өчигдөр Орхон аймагт хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланд тус сумын харъяат 48 настай эрэгтэй нас барсан байна. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>