|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

Б.Мягмар: Эмч нарын цалин бага, орон тооны хомсдлоос ажлын ачаалал ихэссэн нь АЖЛЫН ЧАНАРТ сөргөөр нөлөөлж байна

МҮЭХ-ийн байранд Монголын эрүүл мэндийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмч, эмнэлгийн ажилтануудын цалинг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Б.Мягмар: Эмч нарын цалин бага, орон тооны хомсдлоос ажлын ачаалал ихэссэн нь АЖЛЫН ЧАНАРТ сөргөөр нөлөөлж байна

Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, тус холбооны дэд дарга Ч.Нарантуяа, УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Д.Цэцгээ, Улсын II төв эмнэлгийн дарга төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга, их эмч Б.Энхсайхан, Улсын III төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч С.Туяа, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Наранжаргал болон үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.

Arslan.mn

"Эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байна "  

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "Монгол улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 47429 ажилтан, үүнээс 9562 их эмч, 11357 сувилагч, 7422 эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр ажилтнуудын олонхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.  Өнөөдрийн байдлаар их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авч байна. Энэ цалин сүүлийн 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байна.  Тиймээс эмч, эмнэлгийн ажилтны цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, ХНХЯ, Сангийн яам, ЭМЯ-нд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 20000 хүний гарын үсгийн хамт өнөөдрөөс таван хоногийн хугацаатай хүргүүлж байна. Энэхүү шаардлага шийдэгдээгүй тохиолдолд хөдөлгөөн өрнүүлж, ажил хаялт зарлана ” хэмээлээ.

Arslan.mn

Бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай  эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна  

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Наранжаргал "Эмч, эмнэлгийн ажилчид бол өндөр хариуцлага, нарийн ур чадвар шаардсан хөдөлмөр байдаг. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил бол эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Бидний ажлыг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байгаа нь харамсалтай байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн бодьтой арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна" гэлээ.

Arslan.mn

Өнөөдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай буюу 1 эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд цалин орон тооны хомсдлоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгааг энэ үеэр эмч нар хэлж байлаа. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.