Төсвийн орлогоос давсан 510 тэрбум төгрөгийг Хүүхдийн мөнгө зэрэгт хуваарилна

582

 

УИХ дахь АН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаад буй нэг үндэслэл нь хүүхдийн мөнгө цагтаа олгогдохгүй гэх асуудал байгаа. Тэгвэл Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох боломжийн талаар хэлэхдээ "Дөрөвдүгээр сарын 14-нд Төсвийн тодотгол батлахдаа 161 тэрбум 520 сая төгрөг баталсан. Үүнийг бүгдийг нь олгочихсон байгаа. Есдүгээр сарын мөнгийг олгохын тулд үлдсэн 110 тэрбум орчим төгрөгийг Төсөвт тодотгол оруулж байж олгохоор байгаа. 2017 оны Төсвийн тодотгол, 2018 оны Төсвийг 10 дугаар сарын 1 гэхэд багтаан УИХ-д багтаан өргөн барихаар төлөвлөөд явж байна. Анх удаа Төсвийн орлого давсан учир 510 тэрбум төгрөгийг эхний ээлжинд  нэн тэргүүнд тулгамдаад байгаа Хүүхдийн мөнгө зэрэгт хуваарилахаар Төсвийн тодотгол хийж байна” хэмээн ярьжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>