Дэлхийн хамгийн хүчирхэг зөөгч пуужин спорт загварын машин тээж Ангарагийг зорив
Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд, Дэлхийн хамгийн хүчирхэг гэгдэж буй "Агуу шонхор" хэмээх зөөгч пуужин "Тесла" нэртэй, улаан өнгийн, спорт загварын, цахилгаан хөдөлгүүрт автомашиныг тээж Ангараг гарагийг зорьжээ.
Орон нутгийн цагаар 15 цаг 45 минутад АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвийн 39А хөөргөх тавцангаас "Агуу Шонхор” зөөгч пуужингийн 27 хөдөлгүүрийг зэрэг асааж, амжилттай хөөргөжээ.
"Агуу Шонхор” зөөгч пуужингийн хошууг "Шонхор 9" хэмээх 3 пуужингийн цэнэгийг холбож бүтээжээ. Хөөргөснөөс 8 минутын дараа пуужингийн хажуу талын 2 цэнэгийн хонгио хөөргөлтийн баазын буцааж авах цэгт эргэж ирсэн байлаа. Гол цэнэгийн хонгио нь товлосон ёсоор Атлантын далайд бэлдсэн жолоочгүй онгоцон дээр буужээ.
Өдгөө пуужингийн цээжин хэсэг дэлхийн бөмбөрцөг, Ангараг гараг хоорондын зууван хэлбэртэй тойрог замаар нарыг тойрон нисэж байгаа ажээ.