Сирийн гэрэл зурагчин Дубайн дээд шагналыг хүртэв

748

Сирийн гэрэл зурагчин Дубайн дээд шагналыг хүртэвЭнэ сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон долоо дахь удаагийн Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактумын олон улсын гэрэл зургийн дээд шагналыг Сири улсын гэрэл зурагчин Мохамман Алрагхэб "Spring in Aleppo” зургаараа хүртэж, 120 мянган ам.долларын эзэн болжээ.

"Агшин” хэмээх сэдвээр зохиогдсон тус тэмцээн гурван ангиллаар ялагчаа тодруулсан бөгөөд шилдэг өнгөт зургийн шагналыг Хятадын гэрэл зурагчин Дин Зүхэ "The dream Express” өнгөт зургаараа хүртжээ.

Хятадын гэрэл зурагчид Дубайн олон улсын гэрэл зургийн уралдаанд жил бүр оролцдог бөгөөд 23 шагналынх нь гурвыг авч чаджээ. Тус уралдаанд оролцдог нийт зурагчдын 12 хувийг хятадын уран бүтээлчид эзэлдэг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>