Халаа сэлгээ… УУХҮЯ

800

Халаа сэлгээ… УУХҮЯ

 

У.Хүрэлсүхийн  багт УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар томи­логдон ажиллаж байна.   Энэ  Засгийн газар сал­бар бүр­тээ халаа сэлгээ хийхгүй гэсэн бодлого  баримталж байгаа. Гэсэн ч сайдууд тодорхой хэм­жээнд томилгоо  хийж байна.  УУХҮЯ-ны хувьд дэд сайд Д.Загджавыг солино, солихгүй гэсэн яриа гараад өнгөрсөн.  Бүр салбарын сайд нь "Зас­гийн газрын эсрэг ажиллаж байгаа Д.Загджавыг хална” гэдгээ мэдэгдэж байв. Гэхдээ тэдний зөрчил одоо түр намжаад байна.  УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг ажлаас нь чөлөөлжээ.  Түүний  оронд  М.Баярааг томилсон байна.  М.Баяраа нь өмнө нь  УИХ-ын Тамгын газар, олон улсын байгууллага, СХД-т удирдах албан тушаал хашиж байсан юм. Харин Б.Махбал Зам тээвэр, хөгжлийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар шилжин ажиллаж байна.  Мөн Уул уурхайн бодлогын газрын дарга  Ж.Ганбаатарын ажлаас нь чөлөөлж, Б.Дэлгэржаргалыг то­мил­­жээ. Тэрээр уул уур­хайн хувийн хэвшилд таван жил, 2008-2018 он хүр­тэл АМГТГ-т уул уур­хай хариуцсан мэргэ­жилт­нээр ажиллаж байв. Түүнчлэн Геологийн бод­ло­гын газрын даргаар Б.Мөнхтөрийг томил­жээ.  Б.Мөнхтөр нь  1995 онд Дорнодын Гео­ло­гийн экспедицээс ажлын гараагаа эхэлсэн, мэргэжлээрээ 15 жил ажиллаад, 2010 оноос төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа юм.  Өмнө нь энэ албан тушаалд 2016 оноос Д.Ганбат ажиллаж байжээ.  Ийнхүү УУХҮЯ-ны хувьд өнгөрсөн хуга­цаанд дотооддоо нэлээд халаа сэлгээ хийсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>