Их аварга Хакүхо, Сэкиваке Точиношин нар 5 даваатай башёг тэргүүлж байна

22

Их аварга Хакүхо, Сэкиваке Точиношин нар 5 даваатай башёг тэргүүлж байна

 

Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын башёгийн тав дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Дайшёогоор тав дахь даваагаа авч Сэкиваке Точиношин, Шиёода нарын хамт нэг ч унаагүй башёг тэргүүлсээр байна. Мөн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Абиг давж дөрвөн даваатай болов. Токио хотноо өчигдрийн барилдаанд Озэки Гоэйдо өрсөлдөгчдөө унаснаар хоёр унаатай болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.

 

Харин Сэкиваке Точиношин тав дахь даваагаа авсан бол СэкивакеИчиножёо А.Ичинноров Эндод унаснаар дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Башёг тэргүүлгчдийн араас Какүрюү, Ичиножёо нарын зургаан бөх дөрвөн даваа, нэг унаатай нэхэж байна. Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн нар таван барилдаанаас ганц л даваа аваад байгаа юм. Өнөөдрийн барилдаанд Хакүхо Абитай, Какүрюү Дайешёотой барилдана. Харин Тамаваши, Ичиножёо нар хоорондоо барилдахаар оноолт таарсан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.