Дуучин Анугийн хүүхдүүдийн жинхэнэ нэр хэн бэ?

2220
Дуучин Анугийн хүүхдүүдийн жинхэнэ нэр хэн бэ?Дуучин Ану хамгийн сүүлд хоёр ихэр охинтой болсноор таван охины ээж болоод авсан. Эмч нар төрөхийг хориглож байсан ч өөртөө итгэн хүүхдүүдээ тээсээр эсэн мэнд амаржиж чадсан түүнийг анх төрж байхад тээгч эх хөлслөн хүүхдээ төрүүлсэн гэх яриа олны дунд ихэд тархаж байсан удаатай. Гэсэн хэдий ч тэрхүү яриаг худал зүйл болохыг батлаад авсан тэрээр "Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл" нэртэй влогийг хөтлөөд багагүй хугацааг үджээ. Түүний охидыг хүмүүс хэдийнээ таньдаг болсон ч жинхэнэ нэрийг нь мэдэх хүн тун цөөн гэнэ. Түүний том охин Бүжкагийн жинхэнэ нэрийг Хатангоо гэдэг бөгөөд тус нэрийг түүний нөхөр өгсөн гэнэ. Харин хоёр дахь охин болох Гүнжээгийн жинхэнэ нэрийг Аригунбэхи хэмээдэг бөгөөд тус нэрийг түүний хадам аав өгсөн аж. Гурав дахь охин болох Амичкогийн нэрийг Амирлангуй гэдэг бөгөөд түүний нэрийг нөхрийнх нь эгч өгч байжээ. Харин тэрээр хоёр бага охиныхоо нэрийг одоогоор нууцлаад байгаа бөгөөд эгч нарынхаа нэртэй тодорхой хэмжээгээр холбогдсон нэр байгаа хэмээн өөрийн влогдоо дурдсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>