Допин хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэжээ

722

Допин хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэжээ

 

Допин хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн үндэсний их баяр наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэжээ. Тодруулбал, наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна. Тус хуралдаанаар дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрлэжээ.

Мөн биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг даалгасан байна.
Түүнчлэн үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих MNS 6264:2018 стандарт, энэ стандартын дагуу хийгдсэн хувцсыг Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн танилцууллаа. Энэ наадмаар хамгаалалтын шинэ хувцсыг бүх уралдаанч хүүхдэд өмсгөхийг албадахгүй ч дараагийн наадмуудад мөрдөх нь зүйтэй гэж, үзсэн байна.
Үндэсний их баяр наадмыг ард иргэдийн дөнгөж нэг хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд үздэг. Бусад 99 хувь нь телевизээр үзэж, радиогоор сонсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын тухай мэдээллээ авдаг. Иймд баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажилладаг хэвлэлийнхний ажиллах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнд өрөө гаргаж өгөхийг холбогдох хүмүүст даалгажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>