Өглөө буруу хооллох, хоосон гарах нь таргалахад хүргэдэг

”Бид өглөөний хоол идэхгүй байх тохиолдолд цусан дахь сахар унаж, өглөөд өлсөх мэдрэмж нэмэгдэж, улмаар чанарын хувьд эргэлзээтэй, их хэмжээний нүүрс ус агуулсан хүнсийг өдрийн цагаар идэхэд хүргэдэг бөгөөд энэ нь жин нэмэх баталгаатай арга юм.” гэжээ.
Өдрийг хачиртай талх, амттан болон жүржийн ундаа, бусад цэвэрлэсэн нүүрс усаар эхлэх нь хоол идэх дуршлыг дарах биш харин түүнийг улам бүр дэврүүлж өгдөг гэж Нью-Йоркын "Гора Синай” анагаах ухааны сургуулийн хоолны дэглэм болон дотоод шүүрлийн булчирхайн гэмтлийг судалдаг мэргэжилтэн Уолтер Футтервэйт ярьж байна.
"Та гэнэт бага хэмжээний цэвэр сахар идэхэд нойр булчирхайг яаралтай инсулин ялгаруулах байдалд оруулж үүний үр дүнд цусан дахь сахарын хэмжээ унадаг. Нэг, хоёр цагийн дараа та дахиад л тавгүй байдалд орж, анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй болж, дахиад жаахан юм идмээр болдог. "
Энэ битүү цикл” таныг бүтэн өдөржин ямар ч зохион байгуулалтгүй болгодог” гэж Футтервэйт ярьж байна.
Түүнээс гадна өдрийн эхэнд хүмүүс хоол ундандаа анхаарал хандуулахын аргагүй маш их завгүй байдаг учраас өөрийгөө хоол идэхээс чөлөөлж, үд дунд хоол идэж эхэлдэг. Энэ тухай Галло "Хоолны дэглэм ба номлол” гэдэг номдоо бичсэн. Та 3-4 цаг хоолгүй явбал түүний дараа жигнэмэг, давстай савхан боов зэрэг энгийн нүүрс усан хоол хэрэглэж, энэ нь нейропептид Y үүсгэдэг инсулин болон ердийн уургийн төвшинг огцом нэмэгдүүлэхэд хүргэдэг. Төсөөлбөл бензинтэй талбай дээр шүдэнз зурсантай л яг адил гэж тэрээр тайлбарлаж байна.
"Цадах мэдрэмж төрөхийн оронд танд хоолны дуршил огцом нэмэгдэж, та нэг ширхэг жигнэмэг идэхийн оронд бүхэл бүтэн боодол жигнэмэг иднэ.”
Сахарын төвшинг тогтвортой хадгалж, хоолны дуршлыг хянах аргын нэг нь хангалттай хэмжээний уурагтай өглөөний хоол идэх явдал юм: санаагаар болдог бол өглөөний хоол жишээлбэл өндөгний /зөвхөн цагаан нь/ уураг бүхий омлет болон тосгүй тараг байхад болж байгаа юм. Өдрийн хоолонд танд бага зэргийн ханасан уураг болон салат эсвэл бусад ногоо байхад таныг нэлээд хэдэн цаг цатгалан байлгана. Өдөр дунд жишээлбэл буцалгасан өндөг, тослог багатай бяслаг, уургийн энергитэй батончик зэрэг уураг, эд эс бүхий хүнсийг хөнгөн маягаар идэж болно. Үүний үр дүнд та 16 цагийн орчимд аврал хайсан мэт нүүрс усан хоол уруу харайхгүй байж чадна гэж сонин хэвлэлд бичсэн байна.