Багшгүй, сургуульгүй хүүхдүүд хаачих вэ

587

Багшгүй, сургуульгүй хүүхдүүд хаачих вэЗасгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч МҮЭХ-ноос Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул есдүгээр сарын 3-наас багш нар ажил хаях болсон талаар мэдэгдсэн. Иймд өнөөдрөөс зарим сургуулийн багш нар ажилт хаялт зарлажээ.

 

Багш нар нь ажил хаяснаас шалтгаалан хичээл нь эхлээгүй хэд хэдэн сургууль байна. Тухайлбал БГД-ийн 93, 97, 143 дугаар сургууль, БЗД-ийн 53, 44, 97 зэрэг сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлажээ.

 

Багш нарын ажил хаялт нэгдсэн журмаар явагдаагүй бөгөөд зарим сургууль хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Албан ёсоор нэгдсэн журмаар ажил хаях бол ажлын гурван өдрийн өмнө мэдэгдэх ёстой тул наймдугаар сарын 27-нд албан ёсны мэдэгдлээ амжиж өгсөн сургуулийн багш нар өнөөдрөөс ажил хаяж буй юм байна. Харин наймдугаар сарын 28-нд ажил хаялт зарлах тухай мэдэгдэл өгсөн сургууль маргааш, наймдугаар сарын 29-нд мэдэгдлээ өгсөн багш нар нөгөөдөр гэх зарчмаар ажил хаях ажээ.

 

Багш нарын ажил хаялтын талаар БСШУСЯ-наас одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдрөөс сургууль цэцэрлэгүүд, шинжлэх ухааны байгууллагуудад хүрч ажиллах аж.

 

Зарим сургуулийн багш нар ажил хаялт зарлаж хичээл нь орохгүйд хүрээд байгаа бол засварын ажил дуусаагүй шалтгаанаар Нийслэлийн хэмжээнд 18 сургууль цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлэх болоогүйг НМХГ-аас мэдээлсэн.

 

Есдүгээр сарын 1-нд хичээл эхлээгүй хэд хэдэн сургууль байна. Тодруулбал урсгал завсар хийгдээгүй Багануур дүүргийн 138 Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, ХУД-ийн 121, 44 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 47 дугаар сургууль, БГД 47 сургууль, 164 дүгээр цэцэрлэг, БЗД-ийн 126, 53 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэг, ЧГД-ийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 дугаар цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлээгүй тул сурагчдаа хүлээн аваагүй байна.

 

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхгүй нийт 18 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 15-наас зарим нь нэгдүгээр улирал болон он дамжин эхлэх төлөвтэй байгаа тул хамран сургах тойргийн хүүхдүүдийн судалгааг гаргуулж, тухайн сургуультай ойрхон байрлаж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд сургах үүрэг чиглэлийг Нийслэлийн боловсролын газар, тухайн сургуулиудад өгч ажиллаж байгаа аж.

 

Зарим сургуулийн багш нар ажил хаясан, зарим сургуулийн анги, танхимын засвар дуусаагүй байдалтайгаар 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Сургуульгүй, багш ч үгүй хүүхдүүд хаачих вэ?!

 

Г.Сүрэн

 
Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>