Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” IPO гаргасан ч иргэн бүрт ногдол ашиг тараана
-ЕСӨН ГИШҮҮНТЭЙ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА-
Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод байдлыг бий болгох ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар болон бусад мэдээллийг хүргэлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК, Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлуудыг эхлүүлснээс хойш 72 өдөр өнгөрчээ.
Тус компаний Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ "Бид хоёр 180 хоногийн хугацаа авсан, эхний 180 хоногийн 72 дахь өдөр дээрээ явж байна. Энэ хүрээнд дөрвөн том ажил хийгдэнэ. Олон улсын санхүүгийн зөвлөх авах, олон улсын хуулийн зөвлөх, цаашлаад олон улсын техникийн зөвлөх авах, компанийн дотоод аудит хийлгэх зэрэг ажлууд хийгдээд явна. Найман үе шаттай ажлын тав дахь дээр нь явж байна.
Олон улсын зөвлөх авах олон улсын тендерүүд маань зарлагдаад, явж байна. Хамгийн чухал нь компаний засаглалыг сайжруулах, ил тод нээлттэй байдал бий болгох, санхүүгийн шилэн зарчмыг улам баталгаажуулах, худалдан авалтыг ил тод болгох зэрэг ажлуудын хүрээнд гурван төрлийн ажил хийж байна. Өнөөдөр хоёрыг нь зарлах гэж байна. Өнөөдөр 12:00 цагт Олон нийтийн зөвлөл байгуулах, нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж байна.
Компаний Олон нийтийн зөвлөл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, гурван дэд хороотой ажиллана. Эхнийх нь мэдээлэл, ил тод, нээлттэй байдлын дэд хороо, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх дэд хороо, авлига ашиг сонирхлын хяналтын дэд хороо ажиллана. Нэг дэд хороо гурван гишүүнтэй.
Өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Монгол Улсын шаардлага хангасан иргэн дэд хороо болон олон нийтийн зөвлөлд нэрээ дэвшүүлэх эрхийг компаний цахим хуудаст 12:00 цагаас батлагдсан журмын дагуу анкет, хүсэлтийн хүрээнд эхлүүлж байна. Дараа нь нэр дэвшүүлсэн хүмүүсийн анкет, танилцуулгыг цахим хуудастаа байршуулаад, дахин 14 хоног иргэдээс санал авах ажлыг зохион байгуулна.
Түүний дараа хамгийн олон санал авсан есөн хүнийг гишүүнээр сонгох ажлыг олон нийтийн зөвлөлийг сонгон шалгаруулах ажлын хэсэг баталгаажуулж гаргаж ирнэ. Орон тооны бус есөн гишүүнийг нийтэд зарлаж, чиг үүргийг нь тодорхой болгож өгнө. Шударга, мэргэшсэн хүмүүс орж ажиллана гэдэгт бид эргэлзэхгүй байна.
"Эрдэнэс Тавантолгой” ХК ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулна. Ажилд урьж байна буланг цахим хуудастаа нээж байна. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниудын заавал хийх ёстой үүргүүдийн нэг, санаачлагаараа урьдчилаад хийх нь бидний нэг номерын үүрэг.
Компанийн нээлттэй сонгон шалгаруулалтаар зар явуулна, сонгон шалгаруулалт явуулна, ажлын хэсгийг нь зарлана. Ажлын хэсгийн хүрээнд гарсан үр дүнг бас нийтэлж байна. Ажлын байрны сонгон шалгаруулалттай холбоотой хардлага бий. Энэ хардлагыг нийгэмд алга болгохын тулд энэ ажлыг хийх үүрэгтэй. Зөвхөн компани төдийгүй компаний охин компани, гэрээт, худалдан авагчид дээр гарч буй ажлын байрны заруудыг тавина. Түүнийг нэгдсэн стандартад оруулж, Монгол дахь төрийн өмчит компаниудаас анх уваа жишгийг тогтоосон байгаа.
-ОРОС РУУ ШИНЭ ГАРЦ БИЙ БОЛГОНО-
Нүүрс худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж эхэлсэн. Хамгийн өндөр үнэ өгсөн, хамгийн сайн сайн санал тавьсан, хамгийн гол нь угаах үйлдвэртэй, тээврийн хэрэгсэл, ложистик нь шийдвэрлэгдсэн, эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг компаниудыг техникийн хувьд д бид сонгон авдаг. Энэ хүрээнд бид нээлттэй сонгон шалгаруулалт явуулаад, байгуулсан гэрээний үйл явцыг ил болгож байна.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд компани 173 борлуулалтын гэрээ байгуулсан. Намайг хүмүүс борлуулалт хийлээ гэж шүүмжлээд байна. Борлуулалтын гэрээ хийхгүй бол би энд байх шаардлага байхгүй. Энэ бол миний үндсэн ажил. Манай гүйцэтгэх удирдлага борлуулалтын гэрээг гурван хэлбэртэй болгож байгаа. Хуучин шууд гэрээ байгуулах хэлбэр байгаа, улам төгөлдөржүүлж, байгуулагдсан гэрээ болгоны үйл явцыг мэдээлж байна. Хоёрт, шинэ гарч бий болгож борлуулалт хийхээр ажиллаж байна.
Бид Орос руу шинэ гарц бий болгоно. Гуравт, нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгон хамтарч ажиллаж, борлуулж эхэлж байна. Маргааш хамтран ажиллаж, борлуулах анхны ажлаа авах гэж байна.
"Эрдэнэс Тавантолгой” ХК хагас жилд 1.19 их наяд борлуулалтын орлого бүрдүүлсэн. Бүтэн жилд 1.2 их наяд орлого хийх ёстой. Бид төлөвлөгөөгөө хэдийнэ давуулсан байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Одоо цэвэр ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байна. Компани санхүүгийн хувьд эрчимтэй өсч байна.
2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1,072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт ногдол ашиг тараана. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч тараана.
Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ маягаар ажлууд эрчимтэй явагдаж байна. Цаашид энэ ажлуудаа улам идэвхжүүлнэ. Засгийн газраас бидэнд чиглэл өгсөн. Өнөөдөр бид 9.5 сая тонн нүүрс борлуулаад байна. Дахин 4 сая тонн нүүрс борлуулах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 9 сая тонн нүүрс олборлоод байна” хэмээн хэлэв.
Есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК улсын төсөвт 290.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Тус компанийн цэвэр ашиг 337 тэрбум төгрөг байхаас 131 хувийн гүйцэтгэлтэй, цэвэр ашиг нь 483 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ сарын 26-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох ажээ.