Улсын Дээд шүүхийн баг тамирчид хошой аварга болов

480

 

Улсын Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дунд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Нийслэлийн шүүхүүдийн дунд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оноос уламжлал болон зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жил Улсын Дээд шүүх нийт шүүхүүдийн дунд зохион байгуулсан нь тэмцээнийг улам өргөн хүрээтэй, өрсөлдөөнтэй болгосон байна.

Тэмцээнд нийт 20 шүүхийн баг тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын Дээд шүүхийн баг тамирчид хоёр дахь удаагаа түрүүлж, алтан медаль, аваргын цом хүртжээ. Мөн М.Пүрэвдорж ахлагчтай Багануур дүүргийн шүүхийн баг аман хүзүүдэж мөнгөн медаль авсан бол, Б.Амарбаясгалан ахлагчтай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн дэд байр эзэлсэн Багануур дүүргийн шүүхийн багийн 1 дугаартай тоглогч эмэгтэй Н.Буяндэлгэрийг эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, багаа аман хүзүүдэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, "Алтан медаль”-иар шагнажээ.

Тэмцээний "Шилдэг довтлогч”-оор Багануур дүүргийн шүүхийн багийн тамирчин М.Оргил, "Шилдэг хаалгач”-аар Улсын Дээд шүүхийн багийн хаалгач Т.Өлзийтүвшин, "Шилдэг хагас хамгаалагч”-аар Увс аймгийн шүүхийн багийн тамирчин Б.Энхманлай, "Шилдэг хамгаалагч”-аар Улсын Дээд шүүхийн багийн тамирчин А.Эрдэнэт нар тодорсон байна. Энэхүү уламжлалт тэмцээнийг ирэх жил зохион байгуулах эрхийг уг тоглолтын их шөвөгт тунаж үлдсэн Дорноговь аймгийн шүүхийн баг авчээ.

Улсын Дээд шүүхийн баг тамирчид хошой аварга болов

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>