Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхэд уриалав

657
 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэг олгох, хариуцлагатай хэрэглээг бий болгох, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-аас санаачлан зохион байгуулж буй нэг сарын аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, зургаа авахууллаа.
Түүнчлэн, Ерөнхийлөгч Х.Баттулга эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн дараах заалтуудыг сануулж, цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, хүүхдийнхээ нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим гэмт хэргээс хамтдаа сэргийлэхэд уриалав.
Үүнд: 8.4. Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.5. Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхэд уриалав

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>